Дэлхийн 75 улсад зэрэг болсон Тинк танкуудын уулзалт Монголд ч боллоо

Өнөөдөр дэлхий даяар 75 улсын 255 байгууллага тинк танкийн хэлэлцүүлэг, арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. Үүний нэг нь Улаанбаатар хотод “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” сэдвийн хүрээнд Новотел зочид буудалд боллоо. Хурлын эхэнд ЭЗБӨЧСТ-ийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга, Др. П.Цагаан, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар Тинк танк гэж юу, “Go to global Think Tank Index” танилцуулгыг хийсэн байна. Энэ үеэр “Тинк танкуудын үүрэг оролцоо ба өнөөгийн өөрчлөгдөж буй нийгэм дэх ач холбогдол”, “Баримт мэдээллийн найдвартай байдал, үүнд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг болсон юм.

Хэлэлцүүлэгт Фридрих-Эберт сангийн Монголыг хариуцсан төлөөлөгч Др. Нийлс Хегевиш, Эдийн засагч Др. Р.Амаржаргал, нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, Нээлттэй нийгэм форумын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал,  Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнинг, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захиарл М.Мөнхмандах, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, Др. Б.Түвшинтөгс, www.gogo.mn с айтын Ерөнхий редактор О.Ариунбилэг зэрэг Монголын Тинк танкууд буюу судалгааны байгуулагынхан, олон улсын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцов.

Энэхүү арга хэмжээ нь АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг жил тутмын хэлэлцүүлэг болон Тинк танк индексийн нээлт, танилцуулгын хүрээнд хийж байгаагаараа онцлог юм. Онцлон тэмдэглэхэд Молнголын тинк танкууд дэлхийн сүлжээжнд нэгдэж анх удаа цугларч, санал бодлоо солилцлоо.

Тинк танк гэж юу вэ. Тинк танк гэдгийг бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж товчхон тодорхойлж болно. Дэлхий дахинаа Brookings Institution, Chatham House, Friеdiсh Ebert сан зэрэг салбар салбараараа дагнасан хүрээлэнгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн бодлогоо зөв, ул суурьтай гарахад чухал нөлөө үзүүлдэг байна. Монгол Улсын хувьд дэлхийн чиг хандлагыг сайтар ажиглан судалж, өөрсдийн нөөц бололцоогоо зөв зохистой удирдахад судалгаа, баримт мэдээллийн найдвартай байдал чухал үүрэгтэй. Түүнчлэн мэдээлэл, судалгаа шинжилгээний үр дүнг түгээх, мэдээлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо чухал төдийгүй хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг оролцогчид онцоллоо.

Уг арга хэмжээг Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан, Конрад–Аденауэр сангийн дэмжлэгтэй зохион байгууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан...

“Мазаалай” нэртэй CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ хийв

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700...

АН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын...

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...