Зээ бад

Зээ бадны тухайд Монголчууд бид Чингис хаан дайтсаар их далайн эрэгт хүрч түр саатах зуур лусын хаан уснаас цухуйн гарч ирээд “Чи хүний хорвоогийн олон улсыг эзлэн суу, харин би далайгаа эзлэн сууя” хэмээгээд буцан орж гэнэ. Түүнээс хойш их далайн эзнийг “Зээ бад” хэмээн нэрлэж, түүний толгойн дүрийг өвөг дээдэс маань шүтэж, тэр амьтнаар орд харш, сүм дуганынхаа үүдийг мануулдаг болсон хэмээх домог бий. Мөн олон өөр хувилбарууд ч байдаг.

Харин энэ талаар цааш нь сонирхож үзвэл зээ бадыг Япон, Солонгос, Хятад, Тайланд гэх мэт Ази тивийн ихэнх оронд хэрэглэдэг, бас өөрсдийн нэршилээр нэрлэдэг аж. Мөн Буддын, Хиндийн шашин, Фэнг шүйд энэ дүрслэлийг түгээмэл хэрэглэдэг аж.  Эндээс яагаад гэсэн асуулт гарч ирнэ.

Эдүгээгээс 2500 жилийн тэртээд Бурхан багш амьдралын үнэнийг хайсаар маш олон хүнд хэцүү бясалгалыг хийсэн гэдэг ба түүнийг 36 насандаа төгс гэгээрсэн хэмээн үздэг. Тэрээр нэгэн удаа огт хөдөлгөөнгүй олон хоног суун хийдэг, хүнд хэцүү бясалгалынхаа дараа нэгэн нохой түүнийг хамгаалан суугааг хараад ихэд бэлгэшээн түүнийг адисласан гэдэг ба тэр цагаас Бурхан багшийн нохой хэмээн нэршсэн төдийгүй амь нас, эд хөрөнгийг сахин хамгаалагах бэлгэдэл болсон гэдэг. Ингээд тэрхүү нохойг арслан биетэй, луу толгойтой болгон дүрсэлж. Улмаар эр эм хосоор нь дүрслэх болж. Төр засгийн ордон, шашин номын сүм хийдүүд үүд хаалгандаа дүрслэн хамгаалах сахиус болгон хэрэглэх болж. Фэнг шүйгийн мэргэжилтэнүүд ч мөн энэхүү нохойг маш хүчтэй хамгаалах бэлгэдэл хэмээн үзэж гэр оронд тавих болж. Уран бүтээлчид ч мөн бүтээлдээ ихэд ашиглах болсон гэдэг.

Монголчууд бидний хувьд зээ бадыг хөөрөгний мөрөнд дүрслэн сийлж, шинэ цагийн шинэ хөөргүүдэд хуучны өнгө аясаар сэргээн хэрэглэх болсон нь амь нас, гэр бүл, эд хөрөнгийг сахин хамгаалах, бат бөх байдал, хүч чадал, сүр жавхлангийн бэлгэ тэмдэг болгосонтой холбоотой юм байна …

Судлаач Нямзайн Төрбат

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрэл групп”-ийн зүүн талын замыг ирэх сарын 1-нд ашиглалтад өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон...

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын...

Гарааш чөлөөлсөн талбайд зогсоол байгуулжээ

Дүүргийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 10 дугаар хороо, 64-р байрны...

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болгов

Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл,...