Г.Занданшатар ямар гэрийн даалгавар өвөртөлж УИХ-ын даргад нэр дэвшив?

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын даргад нэр дэвшигчийн талаар ярилцжээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх даргын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэрийг санал болгожээ. Г.Занданшатар УИХ-д гурвантаа сонгогдсон, намынхаа залуучуудын байгууллагыг тэргүүлж байсан гэдгээр нь хүмүүс мэдэх байх.

Гэхдээ танхимаас хоёр эрхэм өөрийнхөө нэрийг дэвшүүлэхээр бэлдэж байсан ч намынхаа дотоод эв нэгдлийг бололцоод нэрээ дэвшүүлэлгүй нэр дэвшигчид хандаж баахан захиас үг хэлсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн гэх олны анхаарал тасан асуудалд анхаарахыг сануулжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь намын даргынхаа нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг дэмжжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хэлэлцээд нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Ингээд маргааш өглөө байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ шинэ даргаа сонгоно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ нэгэн бүрэн эрхийнхээ хугацаанд ийн хоёр дахь даргынхаа нүүрийг үзэж буй нь энэ юм.

Г.Занданшатар бол улс төрийн замналдаа У.Хүрэлсүхтэй байнга дөрөө харшуулж ирсэн нэгэн. Өөрийн итгэлт хүнээ УИХ-ын дарга болгох нь Ерөнхий сайдын хувьд хожоотой нүүдэл. УИХ-ын шинэ дарга Монголбанкны ерөнхийлөгчийг солих гэрийн даалгавартай ирж байгаа гэсэн бор шувуу ч Төрийн ордонд нисэж эхэлсэн байна лээ.

Гэхдээ МАН-ын бүлэг доторх гомдогсод буюу М.Энхболдын талынхан Г.Занданшатарыг алга ташин хүлээж авах нь юу л бол. Бүлэг дотроо нэлээн л асуудал шшсэж байгаа сурагтай. Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутгийн гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгаа нь МАН-ын бүлгийн Ц.Нямдоржоос авахуулаад цөөнгүй гишүүний эгдүүцлийг хүргээд байгаа ажээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр нийлээд парламентын дархлааг эвдэх, тараах тоглолт хийх вий гэдгээс гишүүд эмээж байгаа бололтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...