Ардчилсан нам УИХ дахь гурван гишүүн, Засгийн газар хоёр сайддаа хариуцлага тооцлоо

Долоо хоногийн ажлын эхний өдөр төрийн өндөр албан тушаалтнуудад халтай эхлэв. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцууллаа.

Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болов.

УИХ дахь АН-ын бүлэг ч цаашид оргщших эсэх нь эргэлзээтэй болж ирлээ. Учир нь тус намын Үндсэн дүрмийн хорооноос Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дагалгүй Засгийн газрыг огцруулахгүй гэж санал өгсөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд, Д.Мурат нарыг дүрэм зөрчсөн гэж дүгнэжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөж, Лу.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн хугацаанд тус намаас УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийтгэл ногдуулжээ.

Шийтгэл хүлээсэн Лу.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарна гэдгээ мэдэгдэв. Ингэвэл Ж.Батзандан хөөгдсөн, Лу.Болд гарсан гэх шалтгаанаар УИХ дахь АН-ын бүлэг тарах нөхцөл байдал үүсэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Хуулиар бол УИХ-д найм ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулахаар заасан байдаг. Үйл явдал цааш хэрхэн өрнөхөөс сөрөг хүчний бүлэг орших, эс орших нь шийдэгдэнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...