Намайг сонсооч #HearMeToo

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Өнөөдөр таны ойр дотны хэн нэгэн хохирогч болсон уу. Та түүнд хэрхэн туслахаа мэдэхгүй байвал дараах зөвөлгөөнд анхаарлаа хандуулаарай.

Юуны өмнө та хохирогчийг ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, шийдвэрийг хүндэтгэн үзэж, зоригжуулж, аюулгүй байдалд нь анхаарал тавьж байвал энэ чинь л таны зүгээс хохирогчид үзүүлэх үнэт “тусламж дэмжлэг” юм. Иймд та:

– Эмэгтэй юу хэлэх гээд байгааг сонс. Түүнд “сал” гэж тулгаж өмнөөс нь шийдвэр битгий гаргаарай. Та санал нийлэхгүй байсан ч түүний шийдвэрийг хүндэтгэ.
– Тэр таны найз, дүү, эгч, дотны хүн бөгөөд таныг өөрт нь тусална гэж нууцаа дэлгэж байгаа. Тэрээр таньд ярихдаа маш их хүч зарцуулж байгааг ойлго.
– Хэн ч ялангуяа хамгийн дотны хүн болох нөхөр/хамтран амьдрагч, найз чинь дарамтлах ёсгүй гэдгийг ойлгуулаарай.
– Өөрийгөө хамгаалахад нь тусалж түүнд болон хүүхдэд аюултай байж болзошгүй болохыг сануулж, эс тэгвэл байдал улам дордоно гэдгийг хэлж итгүүлээрэй.
– Гэмтэж, бэртсэн зургаа авахуулах боломжтой эсэхийг тодруулж магадгүй хэзээ нэгэн цагт баримт хэрэгтэй болж болохыг сануулаарай.
– Та түүнээс асуулт асуухдаа шүүмжлэн буруутгах, тулган шаардахаас болгоомжилж зөв үг, асуулт тавих нь чухал шүү.
– Эмэгтэйг хуулийн, сэтгэлзүйн зөвлөгөө авахаар цагдаагийн байгууллага, хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахад нь байнга хань болж хамт яваарай.
– Хэрэв та өөрөө дагуулж явж чадахгүй бол цагдаагийн шуурхай дуудлага 102, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 107, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх 96490505 утсанд хандаарай.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...