Усны тоолуураа хаана баталгаажуулах вэ

Усаа хэмнэх хамгийн анхны хэмнэлтийг гэртээ усны тоолуур тавиулахаас эхлээрэй. Төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон усны тоолуургүй  өрхийн 1 хүний хоногийн усны хэрэглээг 230 литр хэмээн тооцдог. Харин усны тоолуур тавиулаад дундаж хэрэглээг тооцоход 1 хүний хэрэглээ 80-82 литр байдаг аж. Багагүй зөрүүтэй тоо гарч байгаа биз.

БОНХЯ-ны Сайдын 2013 оны А-156 тоот тушаалаар батлагдсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ын 3.6-д хэрэглэгчийн эрх үүргийг тодорхой заасан байдаг. Үүнд:

3.6.  Ус ашиглагч, хэрэглэгч дараах үйл ажиллагаа эрхэлнэ:

3.6.1.   Ус ашиглагч, хэрэглэгч нь цэвэр болон хаягдал усны тоолууртай байх бөгөөд тоолууржуулах ажлын зардлыг хариуцах;

3.6.2.  Усны тоолуур эвдэрсэн тохиолдолд ус хангагч байгууллагад яаралтай мэдэгдэж, усны тоолуурыг шугамаас салгах, баталгаажуулсны дараа буцааж тавихад байлцах, тоолуурын засвар, суурилуулалтыг тусгай зөвшөөрөл бүхий  аж ахуйн нэгж, байгууллагаар хийлгэх;

3.6.3.  Ус  ашиглагч, хэрэглэгч  нь  шууд сольж тавих нөөц, баталгаатай усны тоолууртай бол хангагч байгууллагын төлөөлөгчийг байлцуулан сольж, заалтыг хоёр тал бүртгэж авах;

3.6.4.  Өөрийн    эзэмшилд   болон    эзэмшлийн   талбайд   байгаа    дамжин хэрэглэгчийн усны тоолуурыг бүрэн бүтэн байлгаж, түүний битүүмжлэлийг хамгаалах;

3.6.5.  Ус  ашиглагч,  хэрэглэгч  нь   усны  тоолуурын  ашиглалтын   хугацааг харгалзахгүйгээр хэмжилзүйн ажил, үйлчилгээний гэрээ, графикийн дагуу тогтоосон хугацаанд хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авах бөгөөд дахин битүүмжлүүлэх;

3.6.6.  Ус ашиглагч, хэрэглэгч усны тоолуураа ээлжит бус баталгаажуулалтад хамруулахыг хүсвэл ус хангагч болон хэмжил зүйн байгууллагад урьдчилан мэдэгдэж, тоолуурыг шугамаас салгахдаа эрх бүхий байгууллагын төлөөллөөр акт үйлдүүлж, зөвшөөрөл бүхий усны тоолуурын лабораторид шалгуулах;

3.6.7. Ус ашиглагч, хэрэглэгчийн тоолуурын заалт мэдэгдэхүйц өөрчлөгдсөн нөхцөлд холбогдох эрх бүхий байгууллагад хандан шинэчлэн солих;

3.6.8.  Ус   ашиглагч,   хэрэглэгчийн  төлөөлөл  нь   хангагч  болон  хяналтын байгууллагын эрх бүхий хүмүүс усны тоолуурын заалтыг  бүртгэхэд байлцан хэмжүүрийн заалт бүртгэж авсан баримт бичигт гарын үсэг зурах.

Усны тоолуурыг хаанаас авч болох вэ?

Шинээр авсан усны тоолуураа доорх газруудад хандаж баталгаажуулах боломжтой юм. Үүнд:

УСУГ-ын Усны тоолуурын лаборатори
БЗД, 1-р хороо 48-р сургуулийн урд өөрийн байранд Утас: 70157047, Факс: 70157065
15-150 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгаж, тохируулж, баталгаажуулна.
ОСНААУГ-ын лаборатори
Чингэлтэй дүүрэг 6-р хороо Бумцэндийн гудамж Их тойруу өөрийн байранд Утас: 70111730
15-50 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгаж, тохируулж, баталгаажуулна.
СХҮТ-ийн Усны тоолуурын лаборатори
СХД 18-р хороо ТӨ-ийн СХҮТ-ийн байр “Б” корпус
Утас: 976-11-633833,Факс: 976-11-633833
15-20 мм-ийн диаметртэй халуун хүйтэн, усны тоолуур шалгана.
Акуатус ХХК-ны Усны тоолуурын лаборатори
СХД 18-р хороо ТӨ-ийн СХҮТ-ийн байр “Б” корпус Утас: 976-11-636323, Факс 976-11-636323
15-80 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгана.
Инженеринг сервис ХХК Усны тоолуурын лаборатори
СБД 10-р хороо 100 айл Цагдаагийн гудамж 6 Утас: 976-11-352082, Факс: 976-11-352082
15–150 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгана.
М-С-Эс ХХК–ны Усны тоолуурын лаборатори
ХУД 3-р хороо Чингисийн өргөн чөлөө М-С-Эс Анун төв Утас: 976-11-346464, 976-11-346363, Факс: 976-11-346030
15–40 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгана.
Дэд бүтэц инженеринг ХХК-ны тоолуурын лаборатори
СБД 7-р хороо 11-р хороолол, Ногоон нуурын гудамж, Про-Ван оффис 2 давхар 206, 202 тоот
Утас: 976-75959090, 80443636, 80843636, 89103636
15–20 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуур шалгана.

1 сэтгэгдэл

  1. I haven’t checked in here for some time because I thought it was getting boring, but the last few posts are great quality so I guess I’ll add you back to my everyday bloglist. You deserve it my friend 🙂

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...