Тэрээр 12 настайгаасаа англи хэлийг бие даан сурч, ойролцоох буудлын зүг дугуйгаараа байнга очиж жуулчдад үнэгүй хөтөч хийж өгч, өглөө болгон BBC-гээр хичээл сонсож англи хэлийг төгс сайн эзэмшсэн гэдэг. Гэвч тэр ангидаа толгой цохих нэгэн байгаагүй. Бээжингийн их сургуульд элсэн орох шалтгалтанд 2 удаа бүдэрч эцэст нь англи хэлний мэргэжлээр Хан Джоугийн Багшийн их сургуульд элсчээ. Тухайн үед эхнэр Ма Юүнтэйгээ танилцаж, 1988 онд сургуулиа төгсмөгцөө тус сургуульдаа багшлах эрх авч, удалгүй Ма Юүнтэй гэр бүл болжээ. Хан Джоугийн их сургуульд эхнэртэйгаа хамт багшилж байхдаа давхар орчуулгын ажил хийдэг байжээ. 1990-ээд онд англи хэлний мэдлэгтэй хүн эрэлттэй болж Жак Ма эхнэртэйгээ хамтран орчуулгын төв нээж, аажимдаа англи хэлний багшийн ажлаа орхижээ. Орчуулгын ажлаараа олон бизнэсмэнүүдтэй хамтран ажиллаж, улмаар 1995 онд АНУ-д нэгэн төслийн орчуулагчийн үүргээр явах завшаан олджээ. АНУ-н компани худал байсан учир уг төсөл амжилтгүй болж нутаг буцах болсон. Гэвч түүнд АНУ-д очсон нь маш том өөрчлөлтийг интэрнэтээр дамжуулж хийж болохыг ухааруулсан байдаг. Жак Ма хариад шууд “Хятадын шар хуудас” гэх Хятадын хамгийн анхны худалдааны сайтыг ажиллуулж эхэлжээ. Хятадын асар том зах зээлд хараахан цахим үйлчилгээ нэвтэрч эхлээгүй байсан нь Алибабагийн түүхэн эхлэл байжээ. Гэвч тухайн үед цахим худалдаа нь Хятадын засгийн газар нааштайгаар хүлээн аваагүй тул тийм ч амжилт олж чадаагүй юм. Удалгүй 1999 онд Алибаба цахим худалдааны группыг нээж, японы Софтбанкнаас 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт авав. Компаниа байгуулаад Жак 2 жилийн дараа буюу 2001 онд Америкийн зах зээл дээр 3 сая ам.долларын хөрөнгө босгох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Харин хоёр дахь удаагаа буюу 2014 оны 9-р сарын 18ны өдөр Алибаба группын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO (IPO=Initial Public Offering нь хөрөнгийн зах зээлд анх удаагаа компанийхаа хувьцааг арилжаалж хөрөнгө босгох юм.) хийсэн. Нэгж хувьцааны үнэ 68 ам.доллараас эхэлж, хөрөнгө оруулагчдаас 21.8 тэрбум ам.доллар татаж, Google, Facebook, Twitter( IPO хийгдээд 19.8 тэрбум ам.доллар байсан) гурвыг нийлүүлсэн үнээс давлаа гэж Форбес мэдээлж байв. Дараагийн өдрийн ханш 92.7 ам.доллараар эхэлж (IPO хийгдэхээс өмнө зах зээлд асар их хүлээлттэй байсан учраас) хэдэн цагийн дотор сая сая ширхэг хувьцаа зарагдаж, Америкийн түүхэнд IPO-н шинэ рекорд эвдсэн. өн технологийн салбарын жагсаалтанд зах зээлийн үнэлгээрээ Apple, Google, Microsoft-н араас бичигдэж байна. Ингээд түүний амжилтын нууцаас сөхөх гэж оролдоцгооё.
Мөрөөдлөө үргэлж өнгөл
Алибаба үлгэр дээр Сим сим онгой гэдэг шидэт үг байдаг шиг амжилтанд хүрэх шидэт үг бол мөрөөдлөө үргэлж “амьд” байлгаж өнгөлөх гэж тэрээр хэлсэн байдаг. Тархиндаа, зүрхэндээ мөрөөдлөө үргэлж байлгах вм бол хэзэ нэгэн цагт ажил болно гэж тэрээр зөвлөжээ.
Алсын хараа буюу алхамын өмнө байх зарчим
Жак Ма сайн удирдагч алсын хараатай байх ёстой гэж үздэг байна. Тиймээс ч тэрээр бусад хүмүүсийн бодож сэтгэж байгаагаас нэг алхамын урд алхахыг хичээдэг байна. Бүтээлч байх, шинийг санаачлан сэтгэхэд цаг гаргаж, түүнийгээ амжилтад хүрнэ гэсэн зөв совинитой байх нь агуу бизнестэй болохын шинж гэж тэрээр үздэг.
Чадвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
Тэрээр маш чадвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг. Өөрөөр хэлбэл чадварлаг ажилчид бол түүний амжилтын нэг нууц гэж болно. Тэрээр чиний ажилчид чамаас хавь илүү техник технологийн чадвартай байх ёстой. Тийм биш бол би буруу хүнээ сонгосон гэсэн үг гэсэн байдаг.
Шаргуу зан амжилтын үндэс
Тэрээр маш цөхрөшгүй зан авиртай нэгэн. Цөхрөхгүй, шаргуу зан дээр зорилгоо тодорхой мэдсэн байх нь амжилттай удирдагчид байх зайлшгүй гэж Ма хэлсэн нь бий. Тэрээр бас Форест Гаамп киног амьдралдаа 10-аас ч их үзэж байсан бөгөөд дахин дахин үзэх дуртай гэж IPO хийсэний дараах CNBC-д ярилцлага өгөхдөө дурдаж байсан. Мөн Time сэтгүүлд “Амьдрал бол яг л хайрцагтай шоколад шиг. Чи дотор нь юу байгааг мэдэхгүй” гэж дуртай киноныхоо хэсгээс ишилсэн. Тэр яг л Форест Гаамп шиг өөрийн дуртай зүйлээ тасралтгүй хийж, шургуу хөдөлмөрийн үр дүнд түүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байжээ.
Бууж өгөх гэдэг ойлголт түүнд үгүй
Бууж өгнө гэдэг хамгийн том уналт гэж Ма үздэг. харин ч уналт алдаанаасаа суралцах нь амжилтын түлхүүр. Нэгэнт чи эхэлсэн бол хамаг чаддаг бүхнээ хий. Эцэст нь чи ялах болно гэж тэрээр залууст сургадаг. Түүнийг Alipay-г эхлүүлж байх үед олон хүн оновчтой санаа биш. бүр тэнэг санаа ч гэж хэлж байж. Тэдгээр няцаалтыг тэрээр зүгээр л сонсоогүй мэт хаяж чадсан бөгөөд ажлаа үргэлжүүлснээр өдгөө 500 сая хэрэглэгчтэй том группийг бий болгожээ.
Тэр амьдралд маш хайртай
“Би үргэлж өөртөө би энд ажиллах гэж ирээгүй, харин амьдрах гэж амьдралаас таашаал авах гэж ирсэн шүү” гэж сануулдаг. Хэрэв чих бүхий л амьдралаа ажилд зориулдаг бол чи үүндээ заавал харамсах болно. Амьдрал бол дэлхийг туулах, бусдад туслах аялал. Хэрэв чи зорилгоо зөвхөн мөнгө гэж харсан бол үүнийгээ даруйхан өөрчлөх хэрэгтэй гэж тэрээр бусад бизнесмэнүүдэд зөвлөжээ.
Тэр өрсөлдөгчдөө дайсан гэж хардаггүй
Харин ч эсрэгээр нь найз гэж хардаг байна. Тэдний алдаа болон ажилтаас суралцах, эргээд өөрийгөө бүрэн дайчлах нөхцөл бололцоог өрсөлдөгчид нь өгдөг гэж хардаг нь түүний бас нэг ялгарах онцлог гэж болно.
Үйлчлүүлэгчидээ үнэл
Үйлчлүүлэгчид нэгдүгээрт , ажилчид хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчид гуравдугаарт. Энэ бол түүний баримталдаг зарчим. Ажилтнууд, хувьцаа эзэмшигчдээс илүү үйлчлүүлэгчид л тухайн компанийн ирээдүй гэдгийг огтхон ч мартах ёсгүй гэж тэр сануулдаг.