Баатарлаг цагдаагийн ар гэрийнхэнд Засгийн газраас орон сууц олголоо

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайханых гэр бүлд орон сууц олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэрбээр ээж, эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдарч байсан бөгөөд тэдний гэр бүл Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд байрлах “Очир” хотхонд байр сонгожээ.

“Таны хүү, эр нөхөр, аав тань ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө тэмцэж яваад алтан амиа алдсан. Танай гэр бүлд дахин гүн эмгэнэл илэрхийлье.  Та бүхний амьдралд туслалцаа, дэмжлэг үзүүлэх нь төрийн үүрэг“ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд хоёр өрөө байрны гэрчилгээг гардуулан өглөө.

Ахлах ахлагч Д.Батсайханы том хүү, 14 настай Б.Цолмонбаяр аавынхаа мэргэжлийг өвлөж, цагдаагийн албан хаагч болох хүсэлтэй гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Цолмонбаяр хүүг аавынхаа мэргэжлийг өвлөхөд нь тусалж, дэмжээрэй гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавт хэллээ.

“Танай аав жинхэнэ эх оронч байсан. Ааваараа бахархаж яваарай. Аав шигээ эр зоригтой, эх оронч хүү болоорой” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүд хэллээ. Мөн “Ахлах ахлагч Батсайхан амь насаа алдсан ч алдар нэр, ажил үйлсээрээ анд нөхөд, хамт олныхоо дунд мөнхөд байх болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон ниттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...