АНУ транс тосыг хэрэглээнээс бүр мөсөн хаслаа

Америкийн Хүнс Эмийн байгууллага (FDA) маргарин төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах ханаагүй тосны хүчил буюу транс тосыг (trans-unsaturated fatty acids) зүрхний өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж үзэн, хэрэглээг 3 жилийн дараагаас бүрэн хориглох тухай 2015 онд зарласан билээ. Хориг хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн долдугаар сарын 18-нд дуусгавар болсон  бөгөөд транс тосыг хоол үйлдвэрлэлээс хасах АНУ-ын хориг амжилттай хэрэгжиж байга юм байна.

Тус улсын хүнс үйлдвэрлэгчид энэ гурван жилийн хугацаанд транс тосны оронд байгалийн гаралтай тосыг хэрэглэх арга замыг хайж хэрэглэж заншаад байгаа аж.

Транс тос гэж шингэн хэлбэрт байгаа тосыг устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт оруулсныг хэлнэ.

Транс тосыг анх 1950-иад оноос хүнсэнд хэрэглэж эхэлсэн бөгөөд 1990-ээд  он хүртэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг судалж мэдээгүй ирсэн юм. 1990-ээд он гарснаас хойш зүрх судасны өвчлөл болон транс тосны хэрэглээ хооронд уялдаа холбоо байж болохыг анх анзаарч судалснаар  зүрхний өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг болохыг баталсан. Тодруулбал хүний хэрэглээнд транс тосны агууламж 2 хувиар ихэсэхэд зүрх судасны өвчнөөр өвдөх  эрсдэл 36 хувиар өсдөг байна. Мөн транс тостой бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр  чихрийн шижнээр өвчлөх эрсдэл эрс нэмэгдэж, бүсгүйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл ч үүсдэг ажээ. Транс тос ихтэй бүтээгдэхүүнүүд гэвэл манай орны хувьд маргарин, майонез, чипс, зарим төрлийн кетчуп, түрхдэг шоколад, хуушуур,  прожки, вафль зэрэг багтана.

Америкийн Хүнс Эмийн байгууллага хүний өдөр тутмын хоол хүнснээс авах энергийн 1%-иас илүүгүйг ханаагүй тосны хүчлээс авах нь зохимжтой хэмээн тооцсон  байдаг. Түргэн хоол болон махан төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй АНУ-д ханаагүй тосны хүчлээс авах энергийн хэмжээ 2.6% байсан бол японд энэ үзүүлэлт дөнгөж 0.3% байдаг  аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...