“Хамтдаа Инээмсэглэе” гала тоглолт нийслэлийн хэмжээнд болно

“Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аян 2014 оноос хойш Нийслэлийн 6 тусгай сургуулийн сурагчдын урлагийн наадам зохион байгуулж ирсэн юм. Тэгвэл энэ жил “Хамтдаа инээмсэглэе” гала тоглолтыг нийслэлийн хэмжээнд “Намуун” хүүхдийн сантай хамтран зохион байгуулахаар болсон байна.

“Хамтдаа инээмсэглэе” тоглолт нь “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх онцгой хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, олон нийтийн дунд тэдэнд хандах хандлагад эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор явагддаг байна.

Нийслэлийн 6 тусгай сургуулийн 100 сурагчийн 22 шилдэг үзүүлбэр оролцох гала тоглолт энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар чуулганы танхимд зохион байгуулагдаж аж. Уг тоглолтыг сайн үйлсийн аянд нэгдсэн иргэд, байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаагаас гадна тасалбарыг үнэгүй тараах юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...