Мэрилин Монрогийн гоо сайхны хачирхалтай нууцууд

Бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн нэгэн төгс хувилбар болж хүн бүр сайхан  эмэгтэй гэж ам нэгтэй зөвшөөрөх нэгэн бол шаргал үст Мэрилин Монро. Тэгвэл сайхан бүсгүй маань энэ дүр төрхөө байгаль ээжээсээ биш мэс заслын ширээнээс олж авсаныг та мэдэх үү?

Хамар, эрүү, хөхөө засуулсан уу?

Өнөө цагт бол  гоо сайхны мэс засал гэдэг нүүрээ будахтай адил шахам энгийн зүйл болсон. Харин Мэрилин Монрогийн хувьд 1950-иад оны үед ийм мэс засалд  орохоор шийднэ гэдэг тун ч зоригтой, эрсдэлтэй алхам байв. Тэрээр төгс бүсгүйн дүр төрхөө олж авахын тулд хамар болон эрүүгээ “янзлуулсан” ажээ. 1948 онд  тэрээр “21-р зуун” студитэй анх гэрээ зурсан бөгөөд энэ үедээ эрүү, хамарны мэс заслаа хийлгэжээ. Түүнд хийсэн эрүүний мэс засалд үхрийн мөгөөрсийг имплант болгон ашигласан ч 1958 он гэхэд  энэ аргыг эмчилгээнээс хассан байдаг. Тиймдээ ч бүсгүй дахин бүтэлгүйтсэн мэс заслын нэгэн жишээ хэмээн нэрлүүлж дахин өөр эмчээр мэс засал хийлгэсэн байна. Мөн  түүний хөхийг төрмөл  мөн, биш байсан гэх маргаантай яриа ч бий. Мэрилин Монро судлаач Gene London   тэр бөөрөнхий товч шиг зүйлийг хөхөвчин дотроо эсвэл даашинзан давхар оёдог байсан. Энэ  нь түүний хөхийг илүү дур булаам харагдуулах нууц нь байсан гэж тэмдэглэсэн  байдаг.

“Даавар”-тай тос

Мөн түүнийг цайвар арьсаа хадгалахын тулд даавар агуулсан том хэрэглэдэг  байсан гэх яриа бий. Үүний улмаас түүний нүүрэн дээр нь шар үснүүд ургах  болсон байна. Бүсгүй үснүүдээ авахуулахаар төлөвлөж байснаа больсон агаад гэрэл  зураг  авахуулахад энэ үснүүд нь харин эерэгээр нөлөөлж гэрэлтсэн сайхан болгож байна  гээд хэвээр нь орхисон гэж зарим эх сурвалжууд хэлдэг  бол  зөрим нь сахлын хутгаар  нүүрний үсээ авдаг байсан гэх нь  бий. Ямартай ч түүний гэрэлтсэн арьсны нууц бол дааврын хольцтой тос гэх баталдаг. Мөн бүсгүй маань гэрэл зурагт гялалзсэн толигор арьстай харагдахын тулд зураг  дарахын  өмнө нүүрэндээ  вазелин түрхдэг  байсан  гэдэг.

Сайхан инээмсэглэлийн ард

Түүнийг бага залуудаа шүдний буруу зуулттай байсан гэх хүн бий. Columbia pictures компанитай гэрээ байгуулан ажиллах үедээ энэ гажгаа засч хиймэл шүдтэй болсон гэх мэдээлэл түүнийг нас барахаас өмнөхөн  нэгэн хэвлэлд гарч байжээ. Мөн  бас нэгэн эх сурвалжид түүнийг үүдэн хоёр шүдээ янзлуулж, тэгшлүүлсэн гэсэн нь  бий.

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...