Эмэгтэйчүүдийг хүчирхийлж буйгаа бичсэн этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд тарсан бөгөөд уг бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна.
Тодруулбал урд нь 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч нь 2018 оны 05 дугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамтлаж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэг хийсэн бөгөөд уг бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.
Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг анхааруулж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...