“Ю Скүүтэр” буюу цахилгаан мопед 3 саяын үнэтэй

Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд энэ зунаас “Ю байк” унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл уг  төслийн II шат болгон “Ю Скүүтэр” түрээсийн мопедийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа холбогдох газраас өчигдөр иргэдэд танилцуулсан. өөрөөр хэлбэл “Ю скүүтэр” төсөл нь 100 хувийн цахилгаан тэжээлт мопед түрээсийн үйлчилгээ юм. Дэлхийн орчин үеийн хотууд нийтийн тээврийн үйлчилгээнд дөнгөж нэвтрүүлж эхлээд байгаа шинэ үйлчилгээ гэдгээрээ онцлог уг  үйлчилгээг ирэх оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ гэсэн.

Ю Скүүтэрийг “Юбайк” түрээсийн дугуйн үйлчилгээний нэгэн адил гар утасны аппликейшн ашиглан түрээслэх юм байна. Дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани Ю Скүүтэрийн зогсоолыг барьж гүйцэтгэх бөгөөд  Ю Байк, Ю Скүүтэр зэрэгцэн байрлуулах боломжтой, нарны цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй байгууламж байх ажээ.

Ийм цахилгаан скүүтэрийн түрээсийн үйлчилгээ анх 2012 онд АНУ-ын Сан франциско хотод нэвтэрч эхэлсэн бөгөөд 2017 оноос Европын томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч эхлээд байна.

Гэхдээ танд дуулгахад  хавар  эхлэх түрээсийн үйлчилгээг хүлээлгүйгээр цахилгаан  скүүтэрээ та яг  одоо ч захиалан өөрийн ийм унаатай болох боломжтой. Уг мопед буюу UScooter-ыг  олны мэддэгээр Никель Ганбаа бүтээжээ.  220 вольтоор 6-8 цаг цэнэглээд 30 км явах боломжтой бөгөөд 45 км цаг хүртэл  хурдалдаг унаа аж. Үнэ 3 сая тегрөг бөгөөд захиалгаар хийх тул хэрэв сургуулийн хүүхдээ ч юм уу суулгаад хүргэж өгөх  сонирхолтой бол нэмэлт тоноглол суудал хийлгүүлэх боломжтой гэсэн шүү. Захиалга өгснөөс хойш  нэг  сарын дотор UScooter бэлэн болох юм байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...