Хятадын алдарт жүжигчин сураггүй болжээ

БНХАУ-ын алдарт жүжигчин,  “Тайм” сэтгүүлийн 2015 оны хамгийн алдартай жүжигчнээр тодорсон Фэн Бингбинг ямар нэгэн тодорхой хэл сураггүйгээр,  тун ч сэжигтэйгээр сураг алдарчээ. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн  сурталчилгаанд тоглож, энд тэндгүй л сурталчилгааны самбарт зураг нь залаатай байдаг байсан алдарт од сүүлийн гурван сар огт сураггүй болсны учрыг олон нийт болон олон улсад тус улсын Коммунист намтай холбон үзэж байгаа юм.

Тодруулбал, энэ оны таван сард түүнийг татвараас зайлсхийж кино компанитай хоёр өөр гэрээ байгуулсан  талаар нийгмийн сүлжээгээр мэдээлэл гарсан байдаг. Хувьдаа 7,5 сая долларын гэрээ байгуулж, татвар ногдуулах гэрээгээ 1,5 сая доллараар байгуулсан гэх энэ сураг чимээнээс хойш тун удалгүй буюу зургадугаар сарын эхэн үеээс тэрээр ор сураггүй болж, телевиз болон олон нийтийн сүлжээ,  сурталчилгааны ертөнцөөс аажмаар алга болсон байна. Гэвч түүнийг хаана хэрхэн байгаа талаар ямар  нэгэн мэдээлэл үгүй байгаа бөгөөд татвараас зугатаасантай холбогдуулан шийтгэл  хүлээсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Энэ талаар  албаны ямар нэгэн мэдээлэл огт гараагүй байна.

Фэн Бингбингийн хамгийн сүүлд Брюс Уиллистэй хамтран тоглосон Япон, Хятадын дайны талаар  өгүүлэх “Da Hong Zha” киног наймдугаар сард нээхээр зарласан  байсан ч Фэн Бингбингийн сураг алдсарснаас үүдэн аравдугаар сар хүртэл хойшлуулжээ.  Үүнээс гадна Сошл академи болон Бээжингийн Normal их  сургуулийн хамтарсан өнгөрсөн долоо хоногийн судалгаагаар “сошл хариуцлага”-тай алдартнууд жагсаалтын хамгийн сүүлд нь Фэн Бингбингийг оруулсан  байна. Үүнийг  ч түүний алга болсон учир шалтгаантай холбог үзэх хүмүүс байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...