4000 жилийн настай бунханг нээлээ

4000 жилийн настай эртний нэгэн бунханг Египетэд нээлээ. Гиза хотын их пирамидуудтай ойролцоо орших Саггара оршуулгын  газарт байх уг бунханг 1940 онд Египет судлаач Заки Саад олж нээсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажилтай холбогдуулан сүүлийн 80 жил олонд хаалттай байсан юм. Египетийн зургаа дахь хаан Титигийн үед хамаарах уг бунхны хана нь пирамидууд баригдахаас ч өмнөх эртний цаг үед египетүүд хэрхэн  аж төрж байсныг илэрхийлэх өнгөлөг  түүх өгүүлэх зургуудаар дүүрэн ажээ. Эртний египетүүдийн энгийн аж амьдрал хэрхэн өрнөж байсныг тухайлбал ан гөрөө хийж байгаа, загасчилж, хоолоо бэлтгэж, бүжиглэж байгаа зургуудыг бунхнаас харах боломжтой юм байна.  Бунхан урт нарийн хонгилтой, зургаан тасалгаанаас бүтсэн байна. Бунханг дахин нээхээс өмнө хананы зургуудыг нөхөн сэргээж гэрэлтүүлгийг нэмжээ.

Египетийн  Саггара оршуулгын газарт үүнтэй төстэй олон тооны  бунхан, жижиг пирамидууд байгаа агаад тус улсаас ээлж дараатайгаар нээх юм байна.

Дашрамд дурдахад Египетийг зорих жуулчдын тоо жилирэх бүр нэмэгдэж буй бөгөөд 2018 оны наймдугаар сард гаргасан судалгаагаар Египет улсын аялал жуулчлал өмнөх оныхоос 55,1 хувиар өссөн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...