Home Дэлхий Жастин Бибер ирэх онд хуримлана

Жастин Бибер ирэх онд хуримлана

0
Жастин Бибер ирэх онд хуримлана
NEW YORK, NY - SEPTEMBER 06: Justin Bieber and Hailey Baldwin attend the John Elliott front row during New York Fashion Week: The Shows on September 6, 2018 in New York City. (Photo by Nicholas Hunt/Getty Images for NYFW: The Shows)

Жастин Бибер Хэйли Болдвин нарын хуримын тов удахгүй дуулдах  бололтой. Өнгөрсөн долдугаар сард сүй тавьсан хос маань хуримлах бүртгэлээ хийлгэсэн талаар CNN мэдээлжээ.

Сүйт бүсгүй Болдвин хуримын даашинзаа хийлгэх дизайнераа сонгохоор хайж байгаагаа ч www.thecut.com сайтын сэтгүүлчид дуулгасан байна. Түүний хэлснээр тэд 2019  онд хуримлахаар төлөвлөсөн  бөгөөд хуримаа цомхон гэр бүлийн хүрээнд хийхээр  шийдсэн  байна. Сүйт бүсгүй өдгөө 22 настай. Түүнийг хуримлахад дэндүү эрт байна гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа. Тэгвэл Болдвин тэдэнд хандан миний эгч 24 настайдаа гэрлэсэн. Аав  ээж маань ч эрт гэр бүл болсон. Би хүлээх шалтгаан  олж харахгүй байгаа гэж хариулжээ.

Жастин Бибер ч мөн энэ харилцаанд  сэтгэл  хангалуун  байгаа бололтой. Тэрээр  сүй тавьсныхаа дараахан инстаграмдаа энэ тухайгаа дуулгаад, миний сэтгэл зүрх бүхлээрээ чинийх. Би чамайгаа үргэлжид нэгт тавих болно . Хэйли Болдвин чи миний энэ насын хайр хэмээн сэтгэлээ илчилсэн байдаг.