Малчдад зориулж хуулийн сургалт зохион байгуулжээ

“Баялаг бүтээгч монгол хүн” ТББ-ынхан Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн “Малчдад зориулсан сургалт, сурталчилгааны төслийг” 2018 оны 08-р сараас эхлэн 2 сарын хугацаанд гүйцэтгэж эхлээд байна.

Төслийн хүрээнд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Малчдын бүлэг байгуулах дүрмийн талаар 100 гаруй малчинд хоёр удаагийн сургалт зохион байгуулсан ба олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр богино сурталчилгаанууд болон тусгай нэвтрүүлэг бэлтгэн цацжээ.

 Сургалтад хамрагдсан БЗД-ийн 11-р хороо Хонхор өртөө, Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн иргэдийн санал сэтгэгдлээс үзэхэд малын хулгай нь урьдаас бэлтгэсэн зохион байгуулалттай, бүлэглэлийн шинжтэй болсон тул сум, орон нутгийн засаг захиргаа, Цагдаагийн байгууллагаас илүү анхаарч ажиллах шаардлагатай болжээ.

Сургалтын явцад малчид хоорондоо нэгдэж, бүлэг болж ажиллахын ач холбогдлыг тайлбарлаж, ойлгуулснаар ойр дотно, хамаатан садан, саахалт айлтайгаа нэгдэн бүлгийн зохион байгуулалтад орохоор ярилцаж үлдсэн нь сургалт үр дүнгээ өгсний илрэл боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...