Монголд Олон улсын уулчдын холбооны Ерөнхий ассамблей болно

Олон улсын уулын холбоо /UIAA/-ны 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлийн дагуу 2018 оны ОУУХ-ны Ерөнхий Ассамблейг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 10 дугаар сарын 4-8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн ажээ. Монголын уулчдын үндэсний холбооноос энэхүү Ассамблейг зохион байгуулах бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

МУҮХ нь 1955 онд байгуулагдсан Монголын ууган спортын хороодын нэг бөгөөд уулын спорт, уулын аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирснээс 2010 оноос хойш олон улсад зохион байгуулж буй спорт авиралт, мөсөнд авиралт зэрэг уулын спортын хамааралтай тэмцээн уралдаануудад оролцож ирсэн Олон улсын уулчдын холбооны идэвхтэй гишүүн орны нэг болжээ.

Тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Золжаргал “Энэхүү арга хэмжээг зохион байгуулах нь бидний хувьд түүхэн үйл явдал. Бид энэ арга хэмжээнд холбогдох өндөр албан тушаалтнуудыг урьсан бөгөөд өндөр хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангуулан ажиллаж байна” гэлээ.

Монгол Улсад ууланд алхах, өндөр ууланд авирах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Спорт авиралт, хад, мөсний авиралтаар залуучууд хичээллэж олон улсын уралдаан тэмцээнээс анхны медалиуд өнгөрсөн жил авсан юм байна. Байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц бүхий амар бус авиралтуудын замтай уулстай нь уулын алхалт, авиралтаар дамжуулан уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Тус арга хэмжээний хүрээнд хүрэлцэн ирэх зочдод зориулан нэг өдрийг “Соёлын өдөр” болгож Монголын соёл урлагийг таниулах юм байна. МУҮХ нь 2019 онд “UIAA Respect the Mountains”  буюу “Уулсыг хүндэлье” арга хэмжээг Ази тивд анх удаа зохион байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд  Ерөнхий Ассамблей-гээр энэхүү асуудлыг хэлэлцэх ажээ.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...