Гашуун сухайт-Ганцмод боомтыг 24 цагаар ажилладаг болгох санал тавьжээ

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхай болгох асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны дэд тэргүүлэгч, Хятадын талын ажлын хэсгийн ахлагч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчидтэй 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яриа, хэлэлцээ хийв.

Монголын тал хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоногт 1500-аас дээш байх, тус боомтыг ажлын 7 өдөр ажиллуулах, улмаар 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх саналыг Хятадын талд тавьж ярилцав. Түүнчлэн уг боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, уул уурхайн бизнес эрхэлж буй томоохон аж ахуй нэгжид зориулсан тусгай гарц байгуулах асуудлыг хөндөж ярив.

Хятадын тал өөрийн Ганцмод боомтын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд зорчигч, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг шуурхай болгох зорилгоор дэвшилтэт технологи бүхий (ухаалаг) үйлчилгээг нэвтрүүлж, боомтын хүчин чадлыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг мэдэгдэв. Мөн Хятадын тал хятад жолооч, хятад дугаартай тээврийн хэрэгслээр хил орчмын нутагт олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг хангах, Монголын талын Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус тус хүсэлт болгосон байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...