Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх эмийн төрөл, хэмжээг шинэчиллээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа

Жагсаалтыг шинэчлэхдээ ЭМЯ, анагаах ухааны мэргэжилтнүүдийн мэргэжлийн салбар зөвлөл, эм зүйн мэргэжлийн холбоодоос санал авч, ЭМС-ын тушаалаар баталсан зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад багтсан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, өвчний оношилгоо, эмчилгээний стандарт удирдамжид заагдсан, нийтийн үйлчилгээтэй эмийн санд жороор борлуулагдах, зах зээлд тасралтгүй нийлүүлэгддэг эмүүдийг оруулах зарчмыг баримталсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийг авч буй даатгуулагч иргэдийн дийлэнх хувь (58%) нь 50-аас дээш насны ахмадууд, 0-5 насны хүүхдүүд 14 %-ийг  эзэлдэг бөгөөд эдгээр зорилтот бүлгийн даатгуулагчдын (72%) өргөн хэрэглэдэг эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээг эмийн хүртээмжтэй уялдуулан зохистой тогтоосон.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2018 онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 29,1 тэрбум, элэгний В, С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум, нийт 47,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд нийт 861 эмийн сантай “Эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г (нийслэлд-324, орон нутагт-537) байгуулан ажиллахын зэрэгцээ ЭМДҮЗ-ийн хурлаар нэмэлт төсөв зайлшгүй шаардлагатай төв, орон нутгийн гэрээ бүхий эмийн сангуудад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 %-ийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 %-ийн хөнгөлөлтийг үзүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь бие даасан байгууллага болсноор эмийн жорын цахим системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлж, өрхийн эмчийн жор бичилт, эмийн сангийн эм олголтыг өрхийн эмч, эмийн сан, даатгуулагч тус бүрээр цаг, мөч бүхнээр нь бүртгэж, хяналт тавих боломжтой болсон.

Жор бичих эрх бүхий эмч нар нь амбулаторийн картыг үндэслэн эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлийн стандарт, удирдамжийн дагуу шаардлагатай иргэнд 15 минутын хугацаанд үзлэг, оношилгоо хийж, онош тогтоон жор бичиж, улмаар эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөө, зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгч үйлчлэх болсон.

Шинэчилсэн жагсаалтыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд 7 сарын 15 хүртэл хуучин жагсаалтыг мөрдөх юм.

Жагсаалт батлагдсанаар эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээ шинэчлэгдсэн,мөн түүнчлэн төсөв нэмэгдсэн, цахим хяналт эрс сайжирсан, эмч нар үзлэгийн стандартаа мөрдөх болсон эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд ахмад настан даатгуулагч нь эрх бүхий эмчийн бичсэн жороор хүндрэл, чирэгдэлгүйгээр эмийн үнийн хөнгөлөлт авахад тодорхой ахиц гарна.

Мөн даатгуулагчийн хувьд сарын эхэнд эмийн сангийн төсөв дуусна гэж санаа зоволтгүйгээр харьяалагдах өрхийн эмнэлэг, эмчтэйгээ цаг тохирч, жороо холбогдох журмын дагуу бичүүлж, өөрт ойролцоо эмийн сангаас харьяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломж бүрдэх юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...