“Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэнг маргааш нээнэ

Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн маргааш МХАҮТ-ийн байранд нээгдэж хоёр өдөр үргэлжилнэ. Хоёр орны эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээр бий болсон шинэ технологи, инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээх зорилготой уг үзэсгэлэнд Монгол Улсаас 20 компани, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцох юм.
Хөдөө аж ахуйн салбар түүн дотор мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, арьсан урлаг, мэдээлэл технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд үзэсгэлэнд оролцож байгаа нь энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог юм.
Үзэсгэлэнд Монголын талаас 20, Хятадын талаас 20 компани оролцож байгаа бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 4-5 өдрүүдэд Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Тэнхимийн хурлын заал, үзэсгэлэнгийн танхимд болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...