“Дээлтэй Монгол” наадам 12 дахь жилдээ болно

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зарим зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Дээлтэй Монгол наадмын үеэр үндэсний хувцастай иргэд, байгууллага, аялал жуулчлалын салбарынхны парад, урлагийн тоглолт, шилдэг оролцогчдын шалгаруулалт, Монгол зан заншлыг харуулсан хотхон, үндэсний дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид ирж, оролцохоор болсон байна.

Түүнчлэн нийслэлийн дүүргүүд Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг Монгол ахуй, зан заншил, соёл урлаг, Монгол наадмыг харуулсан өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхонуудыг ажиллуулах юм байна. Иргэд, жуулчид өөрсдийн сонирхсон зүйлсээ худалдан авч, тэдний бэлдсэн тоглолт, үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой юм.

Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримттайгаа ирж, Д.Сүхбаатарын талбай дээрх зохион байгуулагчдын асарт бүртгүүлэн мандат авах аж. Баярын жагсаалд оролцох байгууллагуудыг долоодугаар сарын 9-ний өдрийг дуустал ажлын цагаар 70128687 утсаар бүртгэж авах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Засгийн газрын худалдан авах ажиллагааны зохион байгуулалт” сэдэвт сургалт боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын нийт...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

ААН-ийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Нийслэлийн 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг...