Улаанбаатар хотод 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж буй. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй,  ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам аж.

Тус байгууллага нь 2016 оноос хойш Улаанбаатар хоттой хамтран ажиллаж, нүүрстөрөгчийн бага ялгаралтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжсээр иржээ. Тухайлбал, Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна.

Энхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, хотын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...