Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын тогтворгүй байдалтай холбоотойгоор бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, хууль тогтоомжоор үүрэг болгосон Засгийн Газрын албан ёсны шийдвэртэй олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүй бусад форум, хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спорт болон олон нийтийн арга хэмжээг санхүүжилтийг зогсоож байгаа аж.

Мөн урьдчилсан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны гадаад томилолт засгийн газраас зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хурлаас бусад гадаад, дотоод бүх албан томилолтыг цуцалж, санхүүжилтийг нь зогсоох үүрэг өгсөн байна. Мөн бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал гээд бүх арга хэмжээг цуцалж байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй. Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ. Хэмнэсэн төсөв өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд хэрэгтэй ажлуудад зарцуулна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Найрамдлын авто зам дагуу ус зайлуулах шугам угсралтын ажил эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн...

Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 12,000+ залуу нэгдлээ

НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day...

Нийслэлд зорилтот бүлгийнхний 49,8 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хүрээнд...

Улаанбаатар хот оны эцсээр 630 мянган гадаадын жуулчин хүлээн авах төлөвтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...