Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ханын материал орон сууцжуулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Төслийг 2025-2032 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийт 20.7 га талбайг хамарч, нэгдүгээр шатанд 12.6 га талбайд 1,800 айлын, хоёрдугаар шатанд 8.1 га талбайд 1,200 айлын орон сууцыг ашиглалтад оруулна.

Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлснээр эхний ээлжийн 1,800 айлын орон сууцны төслийн гүйцэтгэгчээр “Материал импэкс” ХК, “Материал импэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч, одоогоор төслийн эх зураг батлагдаж, ажлын зураг төсөл бүрэн боловсруулагдсан бөгөөд эхний ээлжийн 6 блокийн барилга угсралтын ажил эхэлжээ.

Төслийн хүрээнд 5-14 давхар бүхий 21 орон сууцны барилга барихаас гадна иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах нийгмийн болон үйлчилгээний 7 төрлийн байгууламжийг цогцоор нь байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал 280 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургалт, хөгжлийн төв болон оффисын зориулалттай барилга, 1,500 автомашины ил болон дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний төв, үзвэр үйлчилгээний цогцолбор, спортын байгууламжуудыг барих бол нийт талбайн 60 хувийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, явган хүний болон дугуйн зам, гэрэлт гудамж зэргийг байгуулах аж.

Санхүүжилтийн тухайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа бөгөөд нийслэлээс дэд бүтцийн асуудлыг бүрэн хариуцаж, газар чөлөөлөлтийг шийдвэрлэж байгаа бол барилгын бүтээн байгуулалтын санхүүжилтийг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөс гаргах нөхцөлтэй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Найрамдлын авто зам дагуу ус зайлуулах шугам угсралтын ажил эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн...

Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 12,000+ залуу нэгдлээ

НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day...

Нийслэлд зорилтот бүлгийнхний 49,8 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хүрээнд...

Улаанбаатар хот оны эцсээр 630 мянган гадаадын жуулчин хүлээн авах төлөвтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...