П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа цахим хуудастаа илэрхийлжээ. Тэрбээр “Бөхийн барилдааны цол, давааны төлбөртэй тохиролцоо буюу “найраа” нь спортын авлига гэдэг зүйл юм.

Улсын баяр наадам, аймгуудын наадам дээр илэрхий гарсан “найраа” буюу спортын авлигын талаар иргэд, үзэгч нар нэлээн шүүмжилж, бухимдаж, өв соёлоо бүдгэрүүлж мөн чанарыг алдагдуулж байгаа талаар сошил дээр байр сууриа нэлээд илэрхийлж байна. Бөхчүүд ам авахдаа улаан цайм гар утсаа хараад суух жишээний. Уг нь дүрмээрээ ам авахад гар утас ашиглах, хэрэглэх хориотой байгаа.

Иймд үндэсний өв соёлоо аврах, хамгаалах, мөн чанарыг алдагдуудахгүй байх үүднээс Улсын начин, Улсын харцага, Улсын заан цолны /аймаг, сумын цолыг бас адилтгаж болно/ болзол хангасан бөхчүүд 3 /магадгүй 5 жил/ жилийн дотор цолоо баталж, ахиулж чадахгүй бол хураадаг, цолоо баталбал насан туршид хадгалдаг болбол бөхийн барилдааны найраа багасах талтай. Мөн энэ өөрчлөлтэй холбогдуулан Цагаан сарын барилдаанд цол олгодог болох ч боломжтой гэж бодож байна.

Магадгүй Үндэсний бөхийн холбоо дэвжээ буюу бөхийн гал байгуулах эрхийг олгодог, бүртэгдэг болох, Улсын арслан цолноос дээш цолтой бөх дэвжээ байгуулахад давуу тал олгодог байх зэргээр зохицуулж, допинг, спортын авлигатай тухайн дэвжээний бөх нь орооцолдвол тухайн дэвжээнд мөн хариуцлага хүлээлгэдэг болох гэх мэт өөрчлөлт ч хэрэгтэй байж магадгүй юм даа” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...