Шинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотын иргэдийн эрүүл орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч, 20-30 жилийн дараах өсөн нэмэгдэх хэрэгцээг тооцоолсон, сүүлийн хэдэн арван жил Улаанбаатар хотод хийгээгүй энэ томоохон бүтээн байгуулалтад оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.

Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламж барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байснаа дурслаа.

Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг бататгаж, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийн бэлгэдэл болох Төв цэвэрлэх байгууламж  хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах суурь нөхцөл бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангана.

Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг.

Цэвэрлэх байгууламжтай технологийн хувьд холбоотой ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад оруулсан.

Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Барилгын гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консерциум ажиллажээ.

Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна.

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Цар тахал гээд хүндрэл, бэрхшээл их байсан ч тухайн үеийн Засгийн газар зоримог шийдвэр гаргасны дүнд Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсонд баяртай байна. Энд ажиллах 70 орчим хүнийг бид 2023 оноос БНХАУ-д сургаж бэлтгэсэн” гэлээ.

1964 он ашиглалтад орсон хуучин Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай байсан.

Үүнээс хойш гурван удаа өргөтгөл, шинэчлэл хийсэн ч хотын хүн ам өсөхийн хэрээр бохирдлын хэмжээ 3-5 дахин нэмэгдэж, цэвэрлэх хүчин чадал нь буурч, техник, технологийн эвдрэл, гэмтэл их гардаг болсон юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...