Улаанбаатар хот орчмын 317 мянган бог малыг дархлаажуулж байна

Нийслэл хотын хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй, нөхцөл байдал тайван, хэвийн байна. Гэсэн хэдий ч орон нутагт шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн мал эмнэлгийн газраас урьдчилан сэргийлэх ажлыг зохих шатны дагуу шуурхай зохион байгуулж байгааг тус газрын Хорио цээр, баталгаажуулалтын хэлтсийн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр, “Өнгөрсөн хавар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа үхэр, гахайг вакцинд бүрэн хамруулж дуусгасан байна. Харин одоо нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын тушаалын дагуу дүүргүүдэд байршиж буй 317 мянган бог малыг дархлаажуулах ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 81.4 хувьтай буюу 258 мянган бог малыг вакцинд хамруулаад байна.

Бог малын тоо толгой ихтэй Сонгинохайрхан болон Багануур дүүргүүдэд вакцины явц харьцангуй удаашралтай байгаа бөгөөд үлдсэн малыг ирэх 2-3 хоногт багтаан бүрэн хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Үүнээс гадна халдварт өвчин хотод зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гол маршрутуудад 10 хяналтын постыг гарган ажиллуулж эхэлнэ. Дээрх постуудад Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар болон Тээврийн цагдаагийн албаны үндсэн бүрэлдэхүүн ажиллаж байна. Хяналтын нэг цэгт алба тус бүрээс нэг, нийт 10 товчоонд 30 алба хаагч 24 цагийн турш тээврийн хэрэгслүүдийг шалган нэвтрүүлэх үүрэг гүйцэтгэх юм.

Үндсэн маршрутын бус замуудаар мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн хууль бусаар тээвэрлэн оруулж ирэх эрсдэлээс сэргийлж, хөдөлгөөнт эргүүлүүдийг давхар ажиллуулж байна. Эдгээр туслах замуудын 21 цэгт дүүргүүдийн цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын хэлтсийн хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм” гэлээ.

Мал эмнэлгийн газраас иргэдэд хандан, мал, амьтныг гарал үүслийн бичиггүйгээр нийслэл хот руу нэвтрүүлэхгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байгаа бөгөөд хэрэв хууль бусаар оруулж ирсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...