Дүүжин тээврийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна.

“Дүүжин замын тээвэр” төслийн санхүүжилтийг БНФУ-ын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй. Уг зээлийн хугацаа 40 жил бөгөөд зээлийн хүү нь нэг жилийн 0.0076 хувьтай. Ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлнө. Тус зээл нь бусад олон улсын зээлтэй харьцуулахад хамгийн өртөг багатай, зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөх онцлогтой.

Төслийг Францын “Пома” группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

“Дүүжин замын тээвэр” төсөл ашиглалтад орсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, хотын төв болон шинэ суурьшлын бүсүүдийг шууд холбох боломжтой. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, тухайн бүсийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хот байгуулалтын зохистой хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон талын үр өгөөжтэй төсөл юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...