“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусаж, Нийслэлийн Хяналт шалгалтын газраас улсын комисс ажиллаа.

“Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн төсөл бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1,2” орон сууцны хорооллын төслийг өнгөрсөн 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийг ХББОСЯ-ны захиалгаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хорооллын байруудыг тусдаа угаалгын өрөөтэй, цонх нь гурван давхар шилтэй, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон системтэй, нарны панелын системтэй, 2 болон 3 өрөөний сонголттой зэрэг дэвшилтэт технологиудаар хийсэн. Мөн хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг тусад нь шийдсэн. Бүх барилгуудад нарны гэрэл жигд хүртээмжтэй тусах тал дээр анхаарч төлөвлөсөн. Угаалгын машин байрлуулах угаалгын өрөөг тусад нь гаргаж өгсөн нь онцлог болжээ.

“Солонго 1.2” төслийн хүрээнд баригдаж буй 5002 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

Сонгон шалгаруулалтын бүртгэл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХ-ийн албан ёсны веб хуудас болох www.tosk.gov.mn цахим хаягаар явагдана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...