“Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2025 оны ТОП аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан 1.7 тэрбум ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлж, улс болон орон нутгийн төсөвт нийт 1.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснээр төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.
Энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт уурхайчин, ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч байгууллага, харилцагчдадаа талархал илэрхийлье.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь олборлолт, борлуулалтын үр ашгаа тасралтгүй нэмэгдүүлэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...