Цооногт унасан охиныг аврах ажиллагаа 28 дахь цагтаа үргэлжилж байна

Төв аймгийн Заамар суманд өрөмдсөн цооногт унасан гурван настай охиныг аврах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Онцгой комисс, багийн Засаг дарга, уурхайн ажилчид болон ар гэрийнхэн нь хамтран охиныг аврахаар ажиллаж байна. Аврах ажиллагааны явцын талаар Төв аймгийн ОБГ-ын дарга Г.Эрдэнэбат дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Одоогоор алба хаагчид шатлан ухах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Газрын гүн рүү ухах тусам эзлэхүүн багасаж байгаа нь ажиллагааг улам хүндрэлтэй болгож байгаа юм.

Бид хүүхдийн биеийн байдлыг хянах зорилгоор гүний камерыг тогтмол оруулж, дэлгэцээр харж байгаа. Цооногийн гүн дэх хүчилтөрөгчийн хэмжээг шалгахад 19-20 хувьтай гарсан. Хүн ердийн үед 20-21 хувийн хүчилтөрөгчтэй агаараар амьсгалдаг тул охины байгаа орчны агаарын бүрэлдэхүүн хэвийн хэмжээнд байна гэж үзэж болно. Аврагчид хүүхэд байгаа цэгээс 3-4 метрийн зайд дөхөж очсон бөгөөд яг одоогийн байдлаар 25 метр гүн ухаад байна. Экскаваторын шанага 7 метр хүртэл гүнд ухах хүчин чадалтай тул хэмжилтийн багажаар харах болон бодит нөхцөл байдал дээр ажиллахад үзүүлэлтүүд шал өөр байна. Аврах ажиллагаанд сум орон нутгийн удирдлага болон уурхайн хамт олон бүхий л боломжоороо дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100...

Г.Занданшатар: Шатар бол дэлхийтэй холбогдох нэг хэл

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын сурагчдад тавьсан үндсэн илтгэлийг...

Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль” үүдээ нээлээ

Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй...

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...