“Авлига хороолол”-той холбоотой хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаалаа

Хяналтын шатны захиргааны хэргийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар “Акуа гарден”-ы гэх тодотголтой хэрэг буюу “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай хэргийг гуравдагч этгээд “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гомдлоор хэлэлцэж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаав.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу. Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргааныг агуулгын хувьд хянаж шийдвэрлээгүй тул гуравдагч этгээдийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй учраас хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...

Улаанбаатарт анх удаа “Шөнийн марафон” зохион байгуулах гэж байна

Тус марафонд 16-аас дээш насны хүмүүс оролцох эрхтэй. 5,...

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100...

Косүкэ Машияма: Би олимпын аварга болохын тулд Монголыг сонгосон

Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма өөрийн инстаграм хуудсаараа...