Манай улс хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

Монгол Улсад хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

Монгол Улсад хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, эх орондоо өндөр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нутагшуулах түүхэн алхам хэрэгжлээ.

 

Эрүүл мэндийн яамны санаачлагаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Туркийн Medical Park эмнэлэг, TIKA олон улсын байгууллагуудын хамтран ийнхүү амжилттай хэрэгжүүллээ.

2025 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж, цаашид тогтвортой нэвтрүүлэх суурь тавигдлаа. Энэхүү үйл явцад олон улсын болон дотоодын эмч, судлаач, мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвар, туршлагаа нэгтгэн ажилласан нь онцлох ач холбогдолтой.

ЭХЭМҮТ-ийн удирдлага болон цусны эмгэг, хавдар судлалын багийн эмч нарын мэдээлснээр, Монгол Улсад жил бүр дунджаар 100 орчим хүүхдэд шинээр хорт хавдрын онош тавигддаг бөгөөд тэдгээрийн дийлэнх хувийг цусны хорт хавдар эзэлдэг. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлснээр хүүхдүүдийг гадаад улс зорих хэрэгцээ буурч, оношилгоо, эмчилгээний үр дүн сайжрах, урт хугацаанд амьдрах боломж нэмэгдэх чухал нөхцөл бүрдэж байна.

Мөн CD34 үүдэл эс тоолох урсгал цитометрийн шинжилгээг дотооддоо амжилттай нэвтрүүлснээр үүдэл эсийг шууд, хөлдөөж хадгалан эмчилгээнд ашиглах боломж бүрдэж, хүүхдийн цусны хавдрын оношилгоо, эмчилгээний чанар шинэ шатанд гарч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...