МУСГЗ, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган-I,II” хос ботийн нээлт боллоо

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хэвлэсэн “Бүтээлийн чуулган-I,II” хос ботийн нээлтийн ёслол “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Ломбын Нямаа агсны бүтээлийн чуулганыг 10 ботиор эмхлэн хэвлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэргүүн ботиудыг нь түүний шавь, яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр санаачлан эмхэтгэж, Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд ариутган шүүж, “Жиком пресс” ХХК-д хэвлэжээ.

Уран зохиолын ертөнцийн элдэв сонин, яруу найрагч, зохиолчдын тухай хөрөг, дурсамж, ярилцлагаас бүтсэн “Миний амьдардаг ертөнц” нэртэй тэргүүн ботийнх нь өмнөтгөлийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, шавь Д.Галсансүх нь бичсэн бол нийгэм, улс төр, урлаг, соёл, түүх, гүн ухаан, боловсрол, удирдахуй ухаан зэрэг өргөн сэдвийг хөндсөн асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэлүүдийн “Хүмүүн танаа өргөх өчил” дэд ботийнх нь өмнөтгөлийг 1990-ээд оны яруу найргийн содон төлөөлөгч, буддист яруу найрагч, шавь Б.Одгэрэл нь бичжээ.

Соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн “Бүтээлийн чуулган-I,II” хос ботийн нээлтийн ёслолд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүй, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Билэгийн Норов, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх тэргүүтэй уран үгийн дархчууд, үе үеийн зохиолч, яруу найрагчид, Ломбын Нямаа багшийн шавь нар, найз нөхөд, үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцсон байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...