БНСУ-ын ерөнхийлөгч асанд прокурорууд цаазаар авах ял төлөвлөжээ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сук Ёолыг 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Үндсэн хууль зөрчиж онц байдал зарлаж, бослого дэгдээсэн үйлдэлд нь цаазын ял оноохыг шүүхийн тусгай зөвлөлийн прокурорууд шаарджээ. Шүүх шийдвэрээ хоёрдугаар сарын 19-нд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тусгай прокурорууд дайны байдал зарласныг “Үндсэн хуулийг сүйтгэсэн урьд өмнө байгаагүй, ноцтой үйлдэл” гэж тодорхойлсон байна.

Экс ерөнхийлөгч Үндэсний ассамблейг дарахын тулд зэвсэгт хүчин, цагдаа нарыг дайчлан үндсэн хуулийн дэг журмыг зөрчихийг оролдсон. Энэхүү үйлдлүүд нь ардчилсан засаглалд ноцтой аюул учруулах тул хуульд заасан хамгийн хатуу шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж пхокурорууд үндэслэлдээ дурджээ. 

Юн өөрийн үйлдлээс үүдсэн Үндсэн хуульд учруулсан хохирлынхоо талаар ямар ч гэмшил, эргэцүүлэл үзүүлээгүй бөгөөд дарангуйлагч дэглэмийг олон арван жил эсэргүүцэн ардчилсан эрх чөлөөг хамгаалж ирсэн ард түмэн хамгийн их хохирогч болсон гэж прокурорууд үзэж байна. 

Батлан ​​хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Үндэсний цагдаагийн газрын дарга асан Чо Жи Хо зэрэг цэрэг, цагдаагийн долоон өндөр албан тушаалтныг бослогод гол үүрэг гүйцэтгэсэн хэргээр хамсаатнууд хэмээн буруутгасан юм. Шүүхээс тэдний хэргийг нэгтгэж, нотлох баримт, үндэслэлийн дагуу хамтарсан хуралдаан хийсэн. Прокурорууд Кимийг байлдааны ажиллагаа явуулах, зохицуулахад оролцсон хэмээн үзэн түүнд бүх насаар нь хорих ял оноохыг хүсчээ. Тэд цэргийн өндөр албан тушаалтан асан Но Санг-воныг бослоготой холбоотой тушаалуудыг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэн 30 жилийн хорих ял оноохыг хүсчээ.

 Солонгосын Эрүүгийн хуулийн дагуу бослого хөдөлгөөнийг удирдсан гэмт хэрэг нь цаазаар авах, хөдөлмөрийн хөлсөөр бүх насаар нь хорих, хөдөлмөр эрхлүүлэхгүйгээр бүх насаар нь хорих гэсэн гурван л ялтай ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...