Эмчийн хуудсыг үндэслэн 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Томуугийн дэгдэлттэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг биш тухайн дүүргийг бүсчлээд, бүсчлэл тус бүрт өрхийн эрүүл мэндийн төв болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулна. Эдгээр хүүхдийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр оройн 20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл, бүх нийтийн амралтын өдөр 11:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Засгийн газраас хүүхдээ харж байгаа аав, ээжүүд төрийн алба хаагч бол тав хоног хүртэл цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс хүүхэд нь халуурсан, ханиад томуутай байгаа бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлсэн эмчийн хуудсыг үндэслэн тухайн байгууллагаасаа тав хоногийн цалинтай чөлөө авах боломжтой.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол алхам бол гэрийн асаргаа байдаг. Тиймээс гэртээ хүүхдээ асрах нь чухал байна. Хүүхдээ олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа тогтмол хэрэглэхийг зөвлөж байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...