Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, “Чингис хаан” цом хүртлээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар, цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын дархан аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Энхтүвшингийн Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхөд “Чингис хаан” цомыг гардуулж байхаар шийдвэрлэсэн юм.

“Чингис хаан” цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна.

Тус цом нь “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Жил бүрийн түрүү бөхөд “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг хадгалуулна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...