Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүллээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээсэн юм.
​БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидалдаа, “Хятад, Монгол хоёр улс нь бие биедээ чухал хөрш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүх салбарт улам идэвхжиж, хамтарсан чухал төслүүд амжилттай хэрэгжиж, уламжлалт найрамдал улам бүр бэхэжсээр байна” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
​Мөн “Миний бие Тантай хамт хүчин чармайлт гаргаж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, хөгжлийн уялдааг гүнзгийрүүлж, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хурдасган, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүч бүрдүүлэхийн төлөө байна” гэжээ.
​Монгол Улсын Ерөнхийлөгчтэй саяхан Тяньжин болон Бээжин хотод хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцолсон байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...