Зүрх судасны үндэсний төв байгуулах гэрээнд гарын үсэг зурав

Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд шинээр 120 ортой зүрх судасны эмнэлгийн барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлж, Монгол Улсад жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр Сангийн сайд Б. Жавхлан өнгөрсөн 19 жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай улсад нийт 2.5 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад олгож, нийт 159 төсөл, хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс цаашид Монгол Улсын хувийн хэвшилд санхүүжилт олгоход түлхүү анхаарахаас гадна эрүүл мэнд, боловсрол болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...