Хулгайч нарын ашигласан скүүтэр, дуулга, ачааны машинаас ДНК хайж байна

Парисын Луврын музейгээс хулгайд алдсан үнэт эдлэл ойролцоогоор 88 сая евро буюу 102 сая ам. долларын үнэтэй гэж хулгайлагдсан эрдэнэсийг хайж байгаа Францын прокуророос мэдээллээ.

Мөрдөн байцаагчдад хулгайн гэмт хэргийн ард хэн байсан талаар баттай мэдээлэл байхгүй ч нотлох баримтуудыг цуглуулж байна гэж Францын хууль сахиулах байгууллагын ажилтан мягмар гарагт CNN-д ярилаа.

Хулгайч нар ачааны машинаа шатааж чадаагүй тул мөрдөн байцаагчид ДНХ-ийн ул мөр байгаа эсэхийг самнаж байгаа аж. Мөрдөн байцаагчид хурууны хээг гаргаж авахын тулд ачааны машины эргэн тойронд майхан барьж хмгаалалт гарган маш нягт нямбай ажиллаж байгаа юм байна. Мягмар гарагт мөрдөн байцаагчид хулгайч нарын унаж зугтдсан хоёр скүүтерийн нэгийг олж илрүүлсэн ба хулгайч нарын нэгнийх нь өмссөн байж болзошгүй дуулга малгайг олж авчээ. Одоо тэдгээрээс ДНК ул мөр илрүүлэхээр ажиллаж байна. 

Францын сенатын төвийн гишүүн Натали Гуле Даваа гарагт CNN-д яриа өгөхдөө үнэт эдлэлийг эх орноосоо гарсан байх магадлалтай гэж ярьжээ:

Үнэт эдлэлүүзд хээг хэсэг болж  аль хэдийн гадаад гарсан байх гэж би бодож байна. Бид тэдгээрийг үүрд алдсан болов уу.  Үнэт эдлэлийг тасдаж, эвдэж зарж, мөнгө угаах систем болгон ашиглах болно. Энэ бол бохир мөнгийг цэвэрлэх хамгийн хялбар арга юм. Дээрэм нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж Гулет өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...