“Самсунг” AI-д суурилсан нүдний хөдөлгөөнөөр удирддаг төхөөрөмжөө танилцууллаа

Самсунг компани Galaxy XR хэмээх хамгийн сүүлийн үеийн өргөтгөсөн бодит байдлын (XR) төхөөрмжөө танилцууллаа. Galaxy XR нь тэкст, зураг, дуу хоолой, видеог боловсруулах замаар хэрэглэгчид болон төхөөрөмжүүдийн хооронд илүү ойр, бодит харилцаа холбоог бий болгох хиймэл оюун ухаанд суурилсан шинэ хэлбэрийн загвар юм.

Уг төхөөрөмжийг Солонгос, АНУ-д 2.69 сая вон буюу 1880 ам.доллараар худалдаалж байна.

“Galaxy XR нь гар утасны шинэ үеийг бий болгоно. Энэ нь гар утасны хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлж, хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн өдөр тутмын төхөөрөмж болох болно ” гэж “Samsung Electronics”-ийн Мобайл туршлагын хэлтсийн ахлах захирал Чой Вон Жун хэлэв.  “

Энэхүү төхөөрөмж нь Google-ийн шинэ Android XR үйлдлийн систем буюу XR болон multimodal AI технологиудыг нэгтгэх зорилгоор Samsung, Google, Qualcomm нарын хамтран боловсруулсан платформыг ашигласан анхны төхөөрөмж учраас дэлхийн технологийн нийгэмлэгийн анхаарлыг татаж байна.

Төхөөрөмжийн баруун дээд буланд байгаа товчлуурыг дарснаар хэрэглэгчид Google-ийн Gemini AI-г шууд дуудаж, нүд, гар, дуут оролтыг нэгтгэсэн олон талт интерфейсээр дамжуулан чихэвчээ удирдах боломжтой ажээ.

Жишээлбэл, хэрэглэгчид YouTube-ээс тодорхой видео контент хайж олохыг Gemini-ээс дуу хоолойгоороо үүрэг өгч, хайлтын үр дүнгүүдийг нүдний хөдөлгөөн болон хурууны товшилтоороо удирдах боложтой юм байна.

Үүний тулд чихэвч нь гарыг нарийн хянахын тулд урд болон доод хэсэгт зургаан мэдрэгч, камераар тоноглогдсон бөгөөд дөрвөн дотоод камер болон хэт улаан туяаны LED нь нүдний хөдөлгөөнийг нарийн бүртгэдэг ажээ.

Galaxy XR нь 545 грамм жинтэй, зай нь бусад өрсөлдөгч загвартай адил хоёр цаг хагасын хугацаанд ажилладаг.

XR контентын баазыг өргөжүүлэхийн тулд  Самсунг компани Adobe, MLB, NBA, Calm, AMAZE зэрэг дэлхийн янз бүрийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...