Хулгайч нар хулгайлсан титмээ Луврын гадаа унагаад зугатжээ

Парисын Луврын музейд ням гарагт гэгээн цагаан өдрөөр хулгай гарч, ердөө долоохон минутын дотор Францын үнэлж баршгүй үнэт эрдэнийн титмийг шүүрэн зугатсан хэрэг гарсан.  Хулгайч нар ийнхүү зугатаж явахдаа эрдэнийн чулуугаар бүрсэн титмийг музейн гадна унагаасан байна. 

Францын Соёлын сайд Рачида Датигийн хэлснээр тэр нь  III Наполеоны эхнэр Евгени хатан хааны титэм байсан бөгөөд 1354 очир алмааз, 56 маргад эрдэнийн гоёл чимэглэлтэй уг алтан эдлэл унах үеэр  гэмтсэн байна. Хулгай гарснаас хойш үзэгчдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, музейг бүтэн өдрийн турш хаажээ.

Наполеоны эхнэр хатан хаан Мари Луизадаа бэлэглэсэн маргад эрдэнийн зүүлтийг хулгайчид авч зугатсан ба  цагдаа нар дөрвөн хулгайч байсан гэж үзэж эрэн хайж байна. 

60 гаруй мөрдөн байцаагчтай баг энэ хэрэг дээр ажиллаж байна. Дээрэмчид алтадмал галлерей руу орохын тулд барилга руу тавилга өргөхөд ашигладаг сунгадаг шат ашигласан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.  Тухайн үед музейн ойролцоо  унадаг дугуй унаж явсан гэрч Самирийн  TF1 сувагт хэлснээр “Хоёр хүн өргөгч шатан дээр сууж цонх хагалаад дотогш орохыг харсан. Үүнд 30 секунд зарцуулсан” гэжээ.   Үүний дараа дөрвөн хүн скүүтер дээр сууж гарч явахыг хараад цагдаа дуудсан байна. Парисын цагдаагийн төв байрнаас ердөө 800 метрийн зайд уг хулгайн хэрэг гарчээ. Луврын удирдлагууд мөрдөн байцаалтын явцад ул мөр, сэжүүр үлдээх үүднээс  музейг хаасан гэж мэдэгдлээ

12-р зууны сүүлчээр баригдсан Луврын ордон олон зууны турш Францын хаадын албан ёсны оршин суух газар байсан юм. 

Хаан Людовик XIV ордноо Францын нийслэл хотын захад орших Версаль руу нүүлгэх шийдвэр гаргаснаар 1793 онд Луврын музей байгуулах боломж нээгдсэн бөгөөд тэр цагаас хойш энэ музей нь дэлхийн хамгийн олон хүн зочилдог музей болж, Парисын  соёлын дурсгалт газар болжээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон гэмт этгээдүүдийг барьж, хулгайлсан эрдэнэсийг олж авахын тулд “бүх зүйлийг хийж байна” гэж олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...