Б.Алтанчимэг холимог тулааны залуучуудын дэлхийн аварга боллоо

IMMAF буюу Олон улсын холимог тулааны холбооноос 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-аа Гүржийн нийслэл Тбилиси хотноо зохион байгуулж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр/2025.10.01/ Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Алтанчимэг залуучуудын ангилалд дэлхийн аварга боллоо. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан тэрбээр энэ удаад эмэгтэйчүүдийн -65.8 кг-ын жингийн шигшээд Анголын Надир Вьератай учраа таарч, өрсөлдөгчөө хоёрдугаар үед хөлийн гурвалжин боолтоор буулган авчээ. Монгол Улсын хоёр удаагийн аварга, Ази тивийн хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү холимог тулааны спортоор залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин болж байна.
Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ өнөөдөр насанд хүрэгчдийн шигшээ тулаануудаар өндөрлөх болно. Тус тэмцээнд Монгол улсаас нийт 4 тамирчин 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Монголын холимог тулааны холбооны мэдэгдэлд “Дэлхийн аваргын дэвжээнд эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн One Team Fighting Center-ын тамирчин Байгалмаагийн Алтанчимэгтээ баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...