Самарт яваад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг Илүүрийн гол хэмээх газарт самар түүхээр явсан 35 настай эрэгтэй Д сураггүй алга болсон талаар өмнө нь  мэдээлж байсан. Тэгвэл эрлийн ажиллагааны үеэр түүний цогцсыг олжээ.

Үйл явдлыг  эргэн сануулбал, Төв аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан бөнөөд энэ үед хамт явсан 35 настай эрэгтэй Д сураггүй алга болсон аж. Иргэдийн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан  бөгөөд ийнхүү эрлийн зургаа дахь хоногт олсон байна.

Эрлийн багийнхан цогцост задлан шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүргүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...