AI жүжигчин Тилли Норвүүдийг Холливудын жүжигчид эрс эсэргүүцэж байна

Хиймэл  оюун  ухаан бүхий л салбарт нэвтэрсэн энэ цаг үед хиймэл оюун ухаанаар бүтсэн жүжигчин олны анхаарлын төвд багтаж, шүүмжлэл, маргааныг дагуулаад байна. Тодруулбал, Английн “Particle6” продакшн Тилли Норвүүд нэртэй эмэгтэй жүжигчнийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн бөгөөд түүний гол дүрд нь тоглосон “AI Commissioner” нэртэй инээдмийн богино хэмжээний видео олны хүртээл болоод байна. Уг видео 200,000  үзэлттэй яваа бөгөөд видеоны бичвэр, тэкстийг ChatGPT зэрэг AI програмуудаар бичжээ. AI жүжигчний анхны бүтээл гарснаас хойш олон нийтийн дунд  тээр  дундаа, холливудын жүжигчдийн  дунд  олон тооны шүүмж, эсэргүүцэл дэгдээд байна. Америкийн жүжигчдийн холбоо нь Tilly Norwood-ийг “жүжигчин биш, компьютерийн програм” гэж үзэж, хүн төрөлхтний бүтээлч чадварыг хамгаалах ёстой гэж мэдэгдлээ. Энэ бол ямар ч амьдралын туршлагагүй, ямар ч сэтгэл хөдлөлгүй, бидний харж байгаагаар үзэгчид компьютерээр бүтээсэн ийм дүрийг үзэх сонирхолгүй байна” гэлээ. 

Мөн олон жүжигчин, кино салбарын хүмүүс үүнийг хүний ажлын байрыг булаасан, ёс зүйгүй практик гэдэг талаас  нь Тилли Норвүүдийг шүүмжилж байна.  AI жүжигчнийг бүтээхдээ олон хүний нүүрний өгөгдлийг зөвшөөрөлгүй ашигласан байж магадгүй, техник талаасаа  Тилли гайхамшигтай боловч киноны яриа, жүжиглэх уран  чадвар талаасаа хиймэл ур дүйгүй байна гэж шүүмжилж байна.  Мөн зарим нь тэр бол жүжигчин биш, тийм болохоор түүнийг жүжигчин гэж битгий нэрлэ” гэж уриаллаа. Жүжигчин Эмили Блант “Энэ үнэхээр аймшигтай юм. Алив агентлагуудаа ,ингэж болохгүй.” гэсэн  бол Марвел киноны од Симу Лю “Кино нь үнэхээр гайхалтай, гэхдээ киноны дүрүүдийг AI жүжигчин биш жинхэнэ хүмүүс бүтээсэн  бол хүний ​​сэтгэл хөдлөлийг харуулах  талаасаа хамаагүй илүү байх байсан” гэж хэлэв.  

Хэдий жүжигчдийн хувьд эрс эсэргүүцэж байгаа ч AI жүжигчид кино, тоглоом, виртуал контентын үйлдвэрлэлд зардлыг бууруулах боломжтой. AI-ээр жүжигчид ядрахгүй,   хөгшрөхгүй, “эго” байхгүй зэрэг давуу талтай гэж үзэх талууд ч байна. Одоогоор олон эсэргүүцэл, шахалт дунд байгаа ч, зарим компаниуд AI дүрүүдээр контент бүтээх оролдлогоо хэдийнэ эхлүүлээд байна.

“Particle6” продакшны эзэн Ван дер Велден нь Тиллиг дараагийн Натали Портман эсвэл Скарлет Йоханнсен болохыг хүсч байгаагаа хэвлэлд хэлсэн юм. Мөн “Тиллиг бүтээх нь миний хувьд дүр зурах, дүр бичих, жүжиглэх гэх мэт уран сэтгэмж, ур чадварын үйлдэл байсан” гээд, ийм бүтээлийг жинхэнэ ​​жүжигчид өөрсөдтэйгээ харьцуулахаасаа илүү “өөрсдийн жанрын нэг хэсэг” гэж харах ёстой гэж үзэл бодлоо илэрхийлжээ. 

Тилли Норвүүд яг л  бодит хүн  мэт инстаграм хуудас нээж ажиллуулж байгаа бөгөөд AI зургуудаа дадагчиддаа хуваалцдаг юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...