Самарт яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайж эхэллээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 46 настай иргэн самарт яваад сураггүй алга болжээ.

Хөвсгөл аймгийн Тариалан суманд Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас нэг нь сураггүй алга болжээ. Есдүгээр сарын 21-ний 15:00-16:00 цагийн орчимд иргэн Э нь отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байжээ.

Энэ тухай дуудлага энэ сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажлыг эхлүүлсэн болохыг ОБЕГ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...