Home Нийгэм Ой, хээрийн 3, шар өвсний 11 гал түймэр бүртгэгдлээ

Ой, хээрийн 3, шар өвсний 11 гал түймэр бүртгэгдлээ

0
Ой, хээрийн 3, шар өвсний 11 гал түймэр бүртгэгдлээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт суманд өнөөдөр нийт 3 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан бол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Харин нийслэлийн 6 дүүрэгт 11 удаагийн шар өвсний гал түймэр бүртгэгдсэнээс 10 түймрийг бүрэн унтрааж,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын оройд гарсан шар өвсний гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here