“Шинэ мөрөн” худалдааны төвийн хохирлыг барагдуулахад Засгийн газар 5.2 тэрбум төгрөг олгоно

Засгийн газраас Бүсийн зөвлөгөөнийг орон нутгуудад зохион байгуулж байгаа. Өнөөдөр хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон, Хөвсгөл, Булган аймгаас сонгогдсон гишүүд энэхүү зөвлөгөөнд оролцож байгаагийн зэрэгцээ Засгийн газрын 23 сайд тэр чигтээ оролцож, хойд бүст тулгамдаад байгаа асуудлуудыг газар дээр нь шийдлээ. Үүний нэг болох Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдааны төв шатсантай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд энэ сарын 14-нд гал гарч, галыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Тус худалдааны төв 260 түрээслэгчтэй, 100 хувь орон нутгийн өмчийн барилга юм.
“Шинэ Мөрөн” худалдаа үйлчилгээний төвийн суурин дээр нээлттэй төсөл сонгон шалгаруулж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дахин шинэ үйлчилгээний төв барьж 2025 оны 10-р сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Шинээр баригдах ХҮТ-ийг 10 сарын 01-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан байх бөгөөп эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгчийг шинээр барьж ашиглалтад орсон худалдааны төвд 6 сараас доошгүй хугацаагаар түрээсийн төлбөрийг чөлөөлөхөөр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бүх эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна

Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл...

“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис...

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1...

Н.Учрал: Олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...