ХАНГАРДИ үндэсний шагайн харваан тэмцээн гурав хоног үргэлжилнэ 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “ХАНГАРДИ” үндэсний шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо. Үндэсний өв, өвөрмөц сонирхолтой наадгайн асрыг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хотын дарга Х.Нямбаатар сайд байхдаа Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад шагайн харвааг албан ёсоор оруулж, төрийн баяр наадмын нэгэн бүрэлдэхүүн болгосон. Миний бие тухайн үед энэ хуулийн төслийг боловсруулж, батлуулахад гар бие оролцож байсандаа ихэд бахархдаг.
Өнөөдөр энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь харваачид зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёсхүлээцтэй байдалахмад үеэ хүндэтгэх үзэл зэрэг нандин чанаруудыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуустаа таниулахыг чухалчлах нь зүйд нийцнэ. Харваачдын 80 гаруй хувь нь залуус байна. Энэ бол үндэсний өв соёл маань залгамжлан хөгжиж, Монгол орон маань үндэсний үнэт зүйлээ хадгалан бат оршихын нэгэн баталгаа юм. Өнөөдрийн энэ арга хэмжээнд 1990-ээд оноос хойших хамгийн олон баг, тамирчид оролцож байгаад гүн талархаж байна. Шагайн харваа бол багийн спортын сайхан уламжлалыг агуулсан, эв нэгдэл, ёс жудагтай байхыг биеэрээ үлгэрлэдэг гайхамшигт спорт” гэдгийг онцлоод, нээлтийн эхний харвааг гүйцэтгэлээ.
Мөн ИТХ-ын ХҮНДЭТ ТЭМДЭГ-ийг гурван үеийн харваачдад гардууллаа. “ХАНГАРДИ” Үндэсний Шагайн Харвааны тэмцээн Нийслэлийн төв асарт гурван өдрийн турш үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...